Monday, April 2, 2012

aavaa zorino

  Ааваа зорино" дууны үг

Намрын сэрүүн салхинд найгах

Навчин шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа
 Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино оо би...
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очно оо би...
Хангайн уулсын оргилыг харахаараа
Хайртай ааваа санагалзах юм би...
Харз усны тунгалагыг харахаараа
Хан аавынхайй ухааныг бишрэх юм би...
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино оо би...

Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очно оо би...
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь сууж тоглохсон ааваа...
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгэгч ааваа...
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа...
Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очно оо
Сэтгэл нь цайлган аав минь ээ та
Сэмхэн мигшээд угтах юм даа та
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино оо би...
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очно оо би...
Ухаант аавдаа очлоо би...

 

 

 

 

 

Д. Нацагдорж: Миний нутаг

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг, рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон


Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот, балгадын сууринууд
Хол газараа одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон


No comments:

Post a Comment