Эрдэнэмандал сумын бүрэн дунд сургуулийн танилцуулга
2011 оны 8-р сарын 04, Пүрэв гариг, 04:52
Т.Гансүх
Манай сургууль 1930 оны 5-р сард анх
“Бичиг үсэг олгох бүлгэм” нэртэйгээр үүсэн байгуулагдсан. Архангай
аймгийн гар үйлдвэрийн холбооны дарга хамар Гэндэн гэгч тус суманд
сургууль байгуулахаар ирж Хан-Оюут, Эрдэнэмандал сумдаас 10-аад хүүхэд
элсүүлж тус бүлгэмийг байгуулж, тоо бодлого үндэсний бичиг үсэгт сурган 6
сар хичээллээд төгсгөдөг байв. Анхны багш Ванчин гэлэн /лам/ дараа нь
Аюушжав занги байв. Тус сургуульд суралцагчдаас дурьдвал Хан-Оюутын
Сундуйн Чойжилжав, Төмөн-Өлзий, Их өлөнтийн Гонийн Дашдаваа,
Цэвээндоржийн Балчин, Дондовын Шаравсамбуу, Цуугэлэнгийн Самбалхүндэв
нар байв.




No comments:
Post a Comment