






Эрдэнэмандал сум нь 1923 онд одоогийн энэ Өлзийт дэнж дээр Мандал нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1925 онд Эрдэнэ сум, Хануй сум нэгдэж, улмаар 1959 онд Хан-Оюут сум тус суманд нэгдсэн байна. Манай сум нь Хан-Өндөр, Бөхөн, Чингэл, Халиун морьтын үзэсгэлэнт сайхан уул нуруудтай, Тахилга, Урт шивэрт, Нохой унадагийн шавар гэх мэт сувилах эмчлэх чанартай рашаан устай. Хануй, Хүннү Гурван цүүрийн гол, Их нуур, Айраг нуур, Хунт нуур, Цагаан нуур зэрэг гол мөрөн нууруудтай нийт 336,3 мянган га газар нутагтай, ой хээр тал хосолсон Хангайн үзэсгэлэнт байгальтай сум бөгөөд нийслэл УБ хотоос 500 км, аймгийн төвөөсөө 168 км-т оршдог.
Одоо Эрдэнэмандал сум нь 6000-аад хүн амтай, 1600 гаруй өрхтэй бөгөөд үүнээс малчин өрх 1384, малгүй өрх 224 байгаа юм.
Нийт 263544 толгой малтай, мал сүргийн тоогоороо улс аймагтаа тэргүүлдэг сумын нэг бөгөөд одоо тус суманд 47 мянгат малчин ажиллаж амьдарч байна.
Мал сүргийн бүтцийн хувьд тэмээ 42, адуу 16187, үхэр 19064, хонь 163267, ямаа 64984 байна. Мал онд оролт, төллөлтийн хувьд энэ жил сайн байна.
Манай сум 127248 төллөх хээлтэгчтэй бөгөөд одоогоор 117648 хээлтэгч төллөж, төл бойжилт 95%- тай байна. Том малын хорогдол 2244 толгой байна. Тус суманд 5731 хүн амьдарч байгаагийн 2780 нь эрэгтэй, 2951 нь эмэгтэй байгаа бөгөөд үүнээс 0-18 насны хүүхэд 2128 буюу хүн амын 39.4%, 19-35 насны залуучууд 1808 буюу хүн амын ____% буюу хүн амд хүүхэд залуучуудын эзлэх хувь 70 гаруй % байгаа юм. Одоо суманд Ахлах сургууль, Сум дундын эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёл спортын төв гэх мэт төрийн үйлчилгээний байгууллагууд ажиллаж байгаагийн зэрэгцээ Холбоо, Цаг уур, Эрчим хүчний салбар, ХААН, Хас , Хадгаламж банкний салбар, ШТСтанц, Мал эмнэлэг болон 16 хоршоо, Компани үйл ажиллагаа явуулаж байна.
Иргэдэд үйлчлэх үйлчилгээний цэгүүд олноор ажиллаж байгаа бөгөөд үсчин 2, дугуй засвар 3, Зочид буудал 3,цайны газар 5, блокны цек 1, Гурилан боовны цех 2 болон дэлгүүр үйлчилгээний цэг 33 ажиллаж байна.
Эрдэнэмандал сум нь гар утасны сүлжээ, интернетэд холбогдсон, байнгын өндөр хүчдэлтэй, цаашид үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих бүрэн боломжтой юм.
Сүүлийн жилүүдэд тус суманд улсын хөрөнгө оруулалтаар болон төсөл хөтөлбөрийн хүрээнд маш их ажил хийгдэж байгаа бөгөөд үүнд Соёл спортын төв, Хүүхдийн цэцэрлэг

, Эхчүүдийн амрах байр, өвс тэжээлийн фонт, 2 багийн төв, 10 гаруй худаг, уст цэг, Хануйн голын гүүр шинээр баригдсаны дээр, Сум дундын Эмнэлгийн байрны их засвар, Сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн их засвар, 80 хүүхдийн дотуур байрны их засвар хийгдэж, шилэн кабельд холбогдсон ба одоо сумын ЗДТГ-ын конторын барилга, Алаг-уул багийн төвийг шинээр барих, 0,4 цахилгааны шугамыг шинэчлэх зэрэг ажил эхлэхэд бэлэн болоод байна.
Манай сум байгуулаглдсан цагаасаа эхлэн ажил үйлсээрээ улс аймагт удаа дараа тэргүүлж байсан юм. 1964 онд улсад 2-р байранд орж 20000 төг, Газ-69 машинаар, 1969 онд улсын 273 сум нэгдлээс ажлаараа шалгарч “Алтан гадас” одонгоор шагнагдсан ба Засгийн газрын Жуух, Баярын бичиг, Яамны жуух, Баярын бичиг Дипломоо

р олонтоо шагнагдсаж байсан бөгөөд 1989 онд сум аймагт ажилаараа тэргүүлж сумын Захиргаа иж бүрэн тавилга, байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичгээр шагнагдаж байв.Архангай аймаг Хангайн уулархаг мужийн
төв хэсэгт 55,2 мянган хавтгай дөрвөлжин км нутаг эзлэн оршдог.